📅

Хотынхоо 55 жилийн ойн баярыг Дарханчууд урлаг соёл, спортын наадмаар эхлүүллээ

🕔 2016/09/26 15:37

Хотынхоо 55 жилийн ойн баярыг Дарханчууд урлаг соёл, спортын наадмаар эхлүүллээ

 

Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын их наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд их наадмын нээлтийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-50 цогцолборт боллоо. Урлаг соёл, спортын их наадмын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож нийт хүрэлцэн ирсэн Дарханчууддаа баяр хүргэлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Эрдэнэбат их наадмыг нээж хэлсэн үгэндээ "Хотынхоо 55 жилийн түүхийг хамтдаа бичилцэж буй нийт Дарханчууддаа ойн баярын мэнд хүргэж, дархан хотын цаашдын ирээдүй, хөгжил, бүтээн байгуулалтад энэ хотоор овоглодог иргэн, ААНБ бүрийн оролцоо чухал.” хэмээн онцолсон юм.

Уг арга хэмжээнд Залуучууд театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөж, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн68 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг "кобой бүжиг”, 15 дугаар сургуулийн 450 сурагч "бие биелэгээ”, 18 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд "Монгол бүжгийн цоморлог” зэрэг урлагийн тоглолтоор бэлэг барилаа.Их наадмын соёл урлаг болоод спортын уралдаан тэмцээнд Дархан-уул аймгийн бүх насныиргэдоролцож, авьяас чадвараа сорих юм . Тухайлбал 2016 оны 9 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд "Хүүхдийн язгуур урлагийн наадам”, 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд "Оюутны урлагийн их наадам” зохиогдож, 10 дугаар сарын 17-нд "Хот байгуулагдсаны өдөр”-ийн хүндэтгэлийн нэгдсэнтоглолт болох юм. Харин 9 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 16-ыг хүртэлх хугацаанд гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх гэсэн спортын тэмцээнүүдийг өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулж байна.

Мөнхотын ойн хүрээнд "Хөгжлийн загвар Дархан” нэртэй багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ын сурагчдын дунд "Миний Дархан хотын ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан, "Номын баатрууд амилсан нь” үлгэрийн баатруудын дүрийн тоглолт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?