📅

Цагаан идээ, хүнсний ногооны төвлөрсөн зах ашиглалтад оров

🕔 2019/01/31 01:07
Төмс, хүнсний ногоо эрхлэгч, даршилсан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ худалдаалдаг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан зах, худалдааны төв нээлтээ хийлээ.
Тодруулбал Дархан сумын дөрөв дүгээрийн нутаг дэвсгэр төмөр замын вокзал буюу Дархан-Өртөөний дэргэд хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн зах ашиглалтад орлоо.
2018 оны 08 дугаар сараас эхэлсэн тус барилгын ажлыг “Тотал импекс” ХХК гүйцэтгэсэн аж.Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Орон нутгийн төсөв, ийн нийт 340 гаруй сая төгрөгийн өртөгтэй хоёр давхар барилга ашиглалтад орсоноор төмс, хүнсний ногоо, сүү цагаан идээний худалдаа эрхлэгчид жилийн дөрвөн улиралын турш үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа аж.
Төвлөрсөн зах шиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болно гэж аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд онцолж байлаа.
Тус зах нээгдэхээс өмнө иргэд төв зам дагуу болон өглөө оройн цагт Дархан-Өртөөний орчимд гар дээрээс ил задгай худалдаа эрхэлдэг байсан.
Иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос өрхийн үйлдвэрлэл эрхэгчдийн өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, бэлтгэж боловсруулсан сүү ,сүүн бүтээгдэхүүнээ ченжийн гар дамжуулахгүйгээр хямд үнээр шууд худалдаалах болсондоо талархалтай байлаа.
Энэхүү ажил нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж.
Л.Эрдэмт
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?