Улсын аварга тариаланч Б.Бамбаруушын шагналыг гардууллаа
Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Батчулууны Бамбарууш улсын аварга тариаланчаар тодорсон.Аварга тариланчын шагналыг энэ сарын 27 ны өдөр . Монгол улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон холбогдох удирдлагууд гардуулан өглөө.
Аварга тариаланч Б.Бамбарууш нь 1996 оноос эхлэн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 22 жил тасралтгүй ажиллаж байна.
Синхрон.
Тэрээр жилд дунджаар 8-10 га газарт төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Хөрсний үржил шимийг сайжруулахад онцгой анхааран агротехникийн шаардлагын дагуу боловсруулан өндөр ургац авахын зэрэгцээ малын бууцыг ялзруулан бордоо болгож жил бүр 1 га-г 30-40 тонноор борддог гэнэ.
Мөн өөрийн хөрөнгөөр 300 тонны багтаамжтай стандартад нийцсэн зоорийг 20 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж 1200-2000 ширхэг нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн ахмад тариаланчдын нэг юм. Жилийн тариалалтын хугацаанд 3 иргэнийг байнгын ажлын байртай болгож хавар болон намрын улиралд 20-25 иргэнийг түр ажлын байраар хангадаг байна.
Л.Эрдэмт
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих