ТАМХИЧНЫ ЗҮРХ БҮРЭН СЭРГЭХЭД ХЭДЭН ЖИЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Тамхичин хүн тамхиа хаямагц зүрхний булчингийн үйл ажиллагаа нь бүрэн сэргэж, зүрхний шигдээс тусах эрсдэл үгүй болоход дор хаяж 15 жил хэрэгтэй. Вандербильтийн их сургуулийн судлаачид 50 нас гарсан сайн дурын 8700 хүний эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд тамхины хор уршиг, үр дагавраас салахад 10-аас илүү жил хэрэгтэй гэдгийг тогтоожээ.
Өдөрт нэг болон түүнээс илүү хайрцаг тамхи татдаг, 20 гаруй жил тамхи татсан "архаг тамхичин” ангилалд багтдаг хүмүүсийн 70% нь зүрхний шигдээсээр эмнэлэгт хандаж байв. Харин хорт зуршлаасаа татгалзаад таван жил болоод ирэхэд зүрхний шигдээсийн эрсдэл 38%-иар буурч байлаа. Тэгвэл бид махбодыг тамхины үр нөлөөгөөс бүрэн цэвэрлэхэд 16 орчим жил шаардлагатай юм байна.
Хүн тамхи татахаа болиод 20 минутын өнгөрөхөд зүрхний хэмнэл, цусны даралт нь хэвийн түвшинд хүрч буурдаг. Долоо хоногийн дараа зүрхний шигдээсийн эрсдэл бага хэмжээгээр буурдаг байна.
Эх сурвалж: Daily Mail
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих