📅

Н.Цогбадрах: Дархан-Уулд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон

🕔 2015/10/09 15:57
Н.Цогбадрах: Дархан-Уулд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон

Эрүүл мэнд, спортын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран тарваган тахал өвчний талаар хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хөвсгөл аймгийн иргэн тарваган тахлаар амиа алдаад удаагүй байхад дахин нэг хүн энэ өвчнөөр өвдлөө гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Дархан-Уул аймагт тарваган тахлын сэжигтэй, 41 настай нэг хүн эмчлүүлж байна. Тэндээс ирсэн шинжилгээг Зоонозын өвчин судлал, бактериологийн судлалаар онош нь батлагдаагүй. Өөр өвчнөөр эмчлэгдэж байна. Гэхдээ энэ хүний хувьд 40-50 нэгдүгээр хавьтагчтай, үүний зургаа нь нийслэлд ирснийг гэрт нь тусгаарласан. Мөн Дархан-Уул аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.

-Тарваган тахлын өвчлөлийн талаар танайхаас судалгаа гаргасан уу. Өнөөдрийг хүртэл хэчнээн хүн энэ өвчнөөр өвчлөөд байна вэ?

-1995-2014 онд тарваган тахлын хүний өвчлөлийн судалгааг манай төвөөс хийсэн. Нийт 82 тохиолдол бүртгэгдсэний 34 хүн нь нас барсан. Энэ онд есөн тохиолдол бүртгэгдсэнээс гурван өвчлөл гарч хоёр нь нас барсан. Манай орны ихэнх аймаг болон нийт сумын 70 хувь нь тарваган тахлын голомттой. Үүнээс жилд зургаан сум нь А зэрэглэлийн идэвхжилттэй байдалд байсан. Сүүлийн 20 жилийн байдлаар тахлын голомт идэвхжиж ихэвчлэн булчирхайн хэлбэр сум, орон нутагт их гардаг байсан бол өнгөрсөн болон энэ жилээс нийслэл, аймгийн төвлөрсөн газарт тарваган тахал тархах магадлал өндөр байна.

-Урьдчилан сэргийлэх вакцин байгаа гэсэн. Энэ вакциныг хийлгэхэд ямар үнэтэй байдаг вэ?

-Бид энэ жил долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл 30 мянган тун вакциныг орон даяар хийсэн. Хөдөөгийн малчин иргэд, мал, хүн эмнэлгийнхэн, цагдаа, онцгой байдал гэсэн эрсдэлтэй бүлгийн эмч нартаа хийсэн байгаа. Хувь хүмүүс орон нутаг руу явах зайлшгүй шаардлага гарвал үнэ төлбөргүйгээр дүүргийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-д хийлгэж болно.

Р.ОЮУН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?