📅

Дархан сумын татварын орлогын биелэлт 65,2 хувьтай байна

🕔 2015/10/09 13:04
Дархан сумын татварын орлогын биелэлт 65,2 хувьтай байна
Бусад сумдтай харьцуулахад Дархан суманд хүн амын төвлөрөл их, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаанууд өргөн явагддаг. Энэ ч утгаара татварын бааз суурь болдог юм. Дархан сум татварын орлогын 8 нэр төрлөөр энэ онд 1 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэхээс750 гаруй сая төгрөгийг төвлөрүүлжээ. Харин он дуустал үлдсэн татварыг төвлөрүүлэн, татвар хураалтыг эрчимжүүлэхээр Дархан сумын ЗДТГ, Татварын хэлтэс хамтран ажиллаж байна.

Аймгийн татварын хэлтэст Дархан сумын татвар хураалтыг хариуцсан орон тооны болон орон тооны бус нийт 10 байцаагч ажиллаж төсвийн орлого бүрдүүлэх ажлыг хийж байна. Дархан сумын орлого хариуцсан байцаагч нарыг өмнө нь зөвхөн өөрт ногдсон төлөвлөгөө, хариуцсан баг дээр ажиллуулж байсан бол 8-р сарын 1-ны өдрөөс эхлэн байцаагчдаа шинэ Дархан, хуучин Дархан гэсэн 2 багт хувиарлан ажилуулсан нь үр дүнгээ өгч Дархан сумын 9-р сарын татвар хураалтын төлөвлөгөө 65.2 хувьтай биелээд байгаа аж. Цаашид дээрх ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Дархан сумын ЗДТГ-аас авсан судлагааг ашиглан орон сууц түрээслэгч иргэдтэй тооцоо хийх, сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдтэй хувь хүний орлогын албан татварын тооцоо хийх, бууны шинэчилсэн бүртгэлийн тооцоо хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн тухай мэдээллийг Татварын хэлтсээс өглөө.

12119975 1677236172499355 3002348533724269912 o 1

darkhan.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?