📅

Ким Жөн Уныг Орост айлчлахыг урьсан хэмээн батлан хэлжээ

🕔 2018/04/06 12:42

Ким Жөн Уныг Орост айлчлахыг урьсан хэмээн батлан хэлжээ

 

Оросын эрх баригчид Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг ОХУ-д айлчлахыг урьжээ гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Дэниел Коутс батлан хэлжээ. Энэ тухай Америкийн тагнуулын бүх 16 байгууллагын үйл ажиллагааг зохицуулагч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Ким Жөн Ун саяхан Хятадад айлчилсантай холбоотойгоор Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэгдсэн зургаан талт яриа хэлэлцээний хэлбэрт эргэн орох тухай асуудлыг сонирхсон сэтгүүлчдийн асуултад Д.Коутс "Тодорхой үе шатанд юуны талаар яригдахыг бид мэдэхгүй хэдий ч Ким Жөн Уныг Хятадад айлчилсныг бид мэднэ. Түүнчлэн түүнийг Орост айлчлахыг урьсныг бид мэднэ” гэжээ.
 
Д.Коутсын ярьж байгаагаар, Ким Жөн Ун ОХУ-д хийх айлчлалын үеэрээ ямар асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгааг АНУ-ын тусгай албаныхан мэдэх хүсэлтэй байгаа аж. "Юуны талаар ярихыг нь бид мэдэх болно гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
 
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн сарын 28-нд "Одоогоор Орос болон Умард Солонгос дээд хэмжээний уулзалт хийх төлөвлөгөө байхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.  
 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сарын 25-28-нд Хятад улсад гэнэтийн айлчлал хийж, тус улсын дарга Си Жиньпинтэй хэлэлцээ хийсэн билээ. Тэрбээр Умард Солонгосын удирдагч болсноосоо хойш гадаад дахь анхны айлчлалаа хийсэн нь энэ юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?