📅

Умард Солонгос АНУ-ын агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүллээ

🕔 2017/08/09 17:59

Умард Солонгос АНУ-ын агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүллээ

 

Умард Солонгос Номхон далайн хойд хэсэгт орших Гуам арал дээрх АНУ-ын агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хатуу арга хэмжээ буюу "Пхеньяныг газрын хөрснөөс арчина” гэсэн утгатай мэдэгдлийн хариу хэмээн Умард Солонгосын тал мэдэгдсэн юм.

Үүнтэйгээр холбогдуулан Умард Солонгос "Хвасон-12” нэртэй дундын зайн тусгалтай пуужингийн цохилтын талаар анхааралтай судалж байгаа хэмээн Умард Солонгосын цэргийнхний хийсэн мэдэгдлийг Солонгосын төв мэдээллийн агентлаг уламжилсан байна. Мөн Умард Солонгосын армийн төлөөлөгчийн өгсөн мэдэгдэлд дурдсанаар, Удирдагч Ким Чен Ун шийдвэр гаргасан тохиолдолд тус төлөвлөгөөг хэрэгжүүлнэ хэмээн онцолжээ.

Номхон далайн хойд хэсэгт орших Гуам арал дээр АНУ-ын "Андерсен” агаарын цэргийн бааз болон, "Апра Харбор” нэртэй тэнгисийн цэргийн бааз тус тус байрладаг юм байна. Мөн тус баазад стратегийн зориулалттай "B-52" бөмбөгдөгч онгоц байрладаг. Умард Солонгосын одоо ашиглах гэж байгаа пуужинд цөмийн цэнэгт хошуу суурилуулж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ өдөөн хатгасан, дайсагнасан үйлдэлд хатуу арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг гаргах үндэс нь болсон гэж эх сурвалжууд онцолж байна. Умард Солонгос АНУ-ын эсрэг сүрдүүлэг хийсэн талаарх мэдээллийг Вашигтон Пост сонинд нийтэлжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?