📅

Төр нь дийлэхээ байсан “Дүнжингарав” уралдаан хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглосоор байх уу?

🕔 2018/03/20 13:47

 

Төр нь дийлэхээ байсан “Дүнжингарав” уралдаан хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглосоор байх уу?Засгийн газраас өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож, жил бүрийн Цагаан сарын шинийн 3-наас 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 12-оос доош насны хүүхдийг аливаа уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасаар байтал "Дүнжингарав-2018" уралдаан зохион байгуулж, бага насны хүүхдүүдээр морь унуулсан байна.

Өчигдөр буюу 3 дугаар сарын 18-ны ням гаригт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд шөнийн цагаар зохион байгуулагдсан тус уралдааны үеэр 9 хүүхэд мориноос 3 нь эмнэлэгт хүргэгдлээ.

Өмнө нь "Дүнжингарав" уралдааны тов, болох газрыг Засгийн газраас тогтоож, хоёр өдрийн турш зохион байгуулдаг байсан ч энэ жил ямар нэгэн тов гаргалгүйгээр Монголын морин спорт уяачдын холбооноос уралдааныг зохион байгуулсан байна. 

 

Эх сурвалжуудын мэдээллээр уралдаанд 10-13 насны хүүхдүүдийг оролцуулсан бөгөөд энэ нь 12-оос доош насны хүүхдүүдийг өвлийн улиралд хурдан морины уралдаанд оролцуулахгүй гэсэн Засгийн газрыг шийдвэрийг зөрчиж буй үйлдэл юм.

Сүүлийн үед манайд улстөр, бизнесийнхэн морь уях гэж хошуурах болсон. Тэгвэл уяачдын гол холбоо болох Монголын морин спорт уяачдын холбоо нь улстөрийн эрх мэдэлтнүүд ихтэй, Төрд дийлдэхээ байсан холбоо гэж эртнээс яригддаг нь үнэн байсан бололтой.   


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?