📅

Хурдан азарганы уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унажээ

🕔 2017/07/11 17:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худагт өнөөдөр болсон хурдан азарганы уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан байна.

 
Мориноос унасан хүүхдүүдийг эмнэлгийн үзлэгт хамруулсан бөгөөд бэртэл гэмтэл аваагүй гэдгийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас (НГБХЗГ) мэдээлэв.
 
Мориноос унасан хүүхдүүд гэмтэл авахаас гадна сэтгэл зүйн цочролд орох нь элбэг тул тус газзрын эмч нар сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна. Наадмын өдрүүдэд хүй долоо худагт НГБХЗГ-ын дөрвөн сэтгэлзүйч ажиллаж байгаа юм.
 
Өчигдрөөс эхлэн гурван насны хурдан морьд уралдаад байна. Хязаалан насны уралдааны үеэр зургаан, азарганы уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?