Алхахын арван ач тус
Алхах зүрхэнд маш сайн нөлөөтэй
Намхан ууланд алхах нь ч аэробик, фитнесээр хичээллэх үетэй адил зүрхний цохилтыг хурдтай цохилуулдаг байна. Судалгаагаар тогтмол ууланд алхах нь цусны даралтыг тогтворжуулж, глюкозын түвшинг хэвийн байлгаж, холестерины илүүдэл түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байна.
Ууланд алхах нь тэнцвэрийг сайжруулдаг
Уулын бартаатай, дээш доош өгссөн замаар алхахад биеийн тэнцвэрийг хадгалж алхахын тулд таны хөл болон хөлийн гол булчингууд идэвхтэй ажилладаг байна. Хөлийн гол булчингуудаа ийнхүү тогтмол ажиллуулснаар таны биеийн тэнцвэр сайжирч байгааг төвөггүй анзаарч эхлэх болно.
Алхах нь булчингаа хөгжүүлэх шалгарсан аргуудын нэг
Алхалт бол биеийн бүхий л булчинг хөгжүүлэх хамгийн шилдэг дасгал хөдөлгөөн юм. Уул өөд өгсөж алхах нь өгзөг, гуяны булчин, шөрмөсийг, уулнаас уруудаж буух үед шагай, ташаа болон гол булчингуудыг маш сайн ачаалж ажиллуулдаг байна. Таяг тулж, цүнх үүрч алхах үед гар болон нурууны булчинг маш сайн ачаалж хөгжүүлдэг.
Хэрэв та дасгал хөдөлгөөн хийх дуртай биш бол ууланд алхахыг туршаад үзээрэй. Ууланд алхах нь таны биеийн бүхий л эд эрхтэн системд сайнаар нөлөөлөөд зогсохгүй оюун санааг тань амрааж стрессээс ангижрах хамгийн зөв сонголт тань байх болно.
Алхах нь ясны нягтралыг сайжруулдаг
Биеийн бүхий л жинг хамарсан ууланд алхах гэх мэт биеийн хүчний дасгал хөдөлгөөн нь ясан дахь эд эсийг хүчирхэгжүүлснээр ясны нягтаршлыг сайжруулах боломжийг бий болгодог байна. Тэгш зам дээр ачаалал авахгүй алхах бус уулын эгц жим өөд биедээ ачаалал өгч алхах нь ясны нягтаршлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Алхах нь жингээ эрүүлээр хаях хамгийн таатай боломж
Та ууланд дөнгөж алхаж биедээ маш бага ачаалал авч эхэлж байгаа ч тогтмол алхсаар байвал аажимдаа жингээ эрүүлээр хаяж чадах болно. Судалгаагаар насанд хүрсэн хүн 7 хоногт 50 минут буюу 2.5 цаг дасгал хөдөлгөөн хийж байх нь зохимжтой болохыг тогтоосон. Хэрэв та жин хаях зорилготой байгаа бол тогтмол 7 хоногт 3 удаа хамгийн багадаа 50 минутыг ууланд алхахад зарцуулаарай.
Алхах нь стрессээс ангижирч оюун санаагаа чөлөөлөх боломжийг олгодог
Цэвэр агаараар амьсгалах, Нар мандаж буй агшныг харах эсвэл цэцгийн хүлэмжид зочлох гэх мэт байгальтай холбоотой зүйлд багахан цаг хугацааг зарцуулах гол горхины чимээ сонсох үед ч аз жаргалтай мэдрэмжийг авч стрессээс ангижирдаг.
Ууланд алхах нь биднийг техник, технологиос түр ч болов хугацаанд ангижрах боломжийг олгодог
Хүн төрөлхтний амьдрал өдрөөс өдөрт техник технологиос хамааралтай болж байгаа энэ үед амьдралыг маш ихээр хялбарчилж байгаа ч хүсээгүй таагүй үр нөлөөг бий болгосоор байгаа. Ухаалаг утасны дэлгэцээ ширтэн цахим ертөнцөд болж буй бүхэнтэй эрүүл бус сэтгэхүйгээр өөрийн амьдралаа харьцуулж амьдарч байгаа нь өөрөө ч мэдээгүй байхад чимээгүй түгшүүртэй амьдралд хөтөлсөөр... Цахим ертөнцийн аппликэйшнүүдийн цаад гол зорилго бол хэрэглэгчдээ түүнд донтуулах юм.
Алхсанаар таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
Ууланд алхах нь илүү хүчирхэг, чадамж өндөр, бие даасан, ямар ч асуудалтай нүүр тулсан түүнийг даван гарч чадах сэтгэхүйтэй болох боломжийг олгодог байна.
Алхсанаар нойргүйдлийг ялаад зогсохгүй нойрны чанарыг сайжруулах боломжтой
Судалгаагаар алхах, энгийн дасгал хөдөлгөөн нойргүйдлийг арилгаад зогсохгүй нойрны чанар дагаад сайжирдаг болохыг тогтоосон. Гэвч өөр нэгэн онол гадаа цагийг өнгөрөөж байгалийн гэрэл авч байгаа нь нойронд хамгийн сайн нөлөөтэй болохыг тогтоожээ. Шаун Стэвэнсоны “Ухаалаг унтах нь” номд тайлбарлахдаа Нарны гэрлийн цацрагаар /ялангуяа өглөөний/ шөнө унтахад хамгийн чухал нөлөөтэй мелатоныг үүсгэх нь хамгийн чухал болохыг тайлбарлажээ. Тиймээс танд ууланд алхах өөр шалтгаан хэрэгтэй бол шөнө гүн бат унтах байж болох юм.
Алхах нь ой санамж болоод тархины бүтцэд сайнаар нөлөөлдөг.
Ууланд алхаж байх үед цусан хангамж тархи руу зөөвөрлөгдсөнөөр хүчилтөрөгч болон бусад чухал уургууд цусаар дамжин тархинд бий болдог байна. Цусан хангамж нь тархин дахь нейроны эд эсүүдийн уялдааг сайжруулж тархины санах ой болон танин мэдэхүйн бүтцийг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ.
Алхах нь хамгийн эрүүл хүрээллийг бий болгодог.
Алхах бол хамгийн эрүүл хүрээллийг бүрдүүлэх арга юм. Ууланд алхсанаар зөвхөн найз нөхөрлөлийн хүрээг бий болгоод зогсохгүй хамтдаа бусад зүйлсийг хийж бие биеэ чин сэтгэлээсээ дэмжиж чаддаг хамт олныг бүрдүүлж чадах юм.
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо