”Дүнжингарав-2016” болно
🕔 2016/02/11 09:40
Хурдан морины "Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг
Хаврын тэргүүн сарын 21-нд буюу энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант
сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ. Харин Хангайн бүсийн
хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 3 дугаар сарын 6-ны өдөр зохион
явуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Мөн Баруун бүсийн
уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх
Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын
30-31-ний өдрүүдэд болно. Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын
"Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-нд
болно.
Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгажээ.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих