📅

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа

🕔 2024/12/09 20:03

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Скай Хайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОНЗ-ын зөвлөлийн тэргүүн Б.Бадамханд, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар, Голомт банкны Байгууллага Хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааныхаа хүрээнд эмэгтэйчүүдийг дэмжих хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Имарт нь “WOMEN OWNED” тэмдэгтийг эзэмшигч эмэгтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, олон нийтэд таниулан сурталчлах замаар тэднийг бизнесээ өргөжүүлэх боломжийг илүү нэмэгдүүлж бодит дэмжлэг үзүүлэх юм. Дашрамд дурдахад, “Скай Хайпермаркет” ХХК-ийн нийт ажилтнуудын 70% эмэгтэйчүүд, талбай түрээслэгчдийн 75%-ийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний ажлын байран дахь жендерийн эрх тэгш байдал, олон талт хүртээмжтэй байдлыг чухалчлан хангасаар ирсэн. Мөн түрээслэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулахад нь дэмжин ажиллаж тогтмол зөвлөгөө, сургалтыг зохион байгуулахаас гадна түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?