ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГТОЙ УУЛЗЛАА
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Улаанбаатар хотод ажиллаж байна. Өнөөдөр /2018.03.15) 11.00 цаг 30 минутад ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой уулзаж 2 чухал асуудлаар харилцан ярилцаж дэмжлэг авахаар боллоо.Нэгдүгээрт: Дархан-Уул аймгийн хувьд хүн ам олноор суурьшсан, ачаа хүн тээврийн урсгал ихтэй, олон улсын зам дагуу байрладаг тул малын гоц халдварт шүлхий өвчин дамжих, халдварлах эрсдэл өндөр байгаа. Иймд аймгийн мал сүргийг өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлага тулгарч байгаа талаар уламжлаад энэ оны 4 дүгээр сард яаманд нийлүүлэгдэх шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаас Дархан-Уул аймагт дэмжлэгээр олгохыг хүслээ. Хүсэлтийн хариуд Б.Батзориг сайд мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж, хүн ам ихээр суурьшсан төв газрын мал сүргийг эхний ээлжид вакцинжуулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Хоёрдугаарт: ХХААХҮ-ийн сайдын багцад туссан хөрөнгөөс малын үржлийн ажлыг дэмжих зорилгоор хээлтэгч малыг Дархан-Уул аймагт олгох асуудлыг тавьж дэмжүүллээ. Орон нутгийн зүгээс 760 орчим га газрыг тусгай хэрэгцээнд авч, худаг, цахилгаан татах, сүргийн хадлангийн талбайг бэлтгэх зэрэг ажлуудыг төлөвлөж уг ажилд 270 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Яамны зүгээс Монгол малын удмын сантай хамтран шаардлагатай тооны хээлтэгчийг олгож дэмжихээр тохиролцлоо.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих