📅

Гурван аймагт хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна

🕔 2017/12/22 12:26
 
 Гурван аймагт хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна

Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан өвчнүүд бүртгэгдсэн. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа.Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн сарын 17-ны өдөр шүлхий өвчин гарсан тогтоосон бөгөөд 1344 толгой үхэр шүлхий өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэй өвчилснийг устгажээ. 9351 толгой үхэр, 1831 толгой гахай,нийт 11182 толгой мал, амьтныг 100% вакцинжуулсан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх Вакциныг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх "Мал эрүүлжүүлэх хөтөлбөр” 2 дахь шатны төслийн хүрээнд 2,6 сая тун вакцин тусламжаар, 4,8 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр 3,0 тэрбум төгрөгөөр худалдан авч голомттой болон эрсдэл Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон нийслэлийн нийт 12,8 сая толгой мэдрэмтгий вакцинжуулжуулалтад хамруулжээ.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?