📅

Төрийн хан хуурыг эгшиглүүллээ

🕔 2016/02/09 10:30

Төрийн хан хуурыг эгшиглүүллээТөрийн ордонд болсон төрийн золголтын үеэр Ардын жүжигчин, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлж, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаал хайлав.

Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:

"Хан хуураа цэнгүүлэн баясуулъя.

Хайрт эх орон, эрхт түмэндээ дуурсгая.

Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг уянгалуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөв.

Гэрэл зургийг Б.Чадраабал

montsame


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?