📅

Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

🕔 2017/10/11 16:40

Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар өнгөрөгч 2016 онд "Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан. Энэ хуваарийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн тогтвортой мөрдөнө гэж хэлж байсан юм.

Энэ талаар БСШУСЯ-наас тодруулахад "Сурагчдын амралтын хуваарь энэ жил өөрчлөгдөхгүй ноднингийнхтой адил байна" гэсэн тайлбарыг өглөө.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт, хуваарийн дагуу 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэх юм байна.

Нэгдүгээр ангийн сурагчид зарим жилүүдэд хоёр долоо хоног амарч байсан бол энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн адил нэг долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног амрах бол дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?