📅

Сурагчид ирэх пүрэв гаригаас амарна

🕔 2016/11/01 10:09

Сурагчид ирэх пүрэв гаригаас амарна

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь "Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г шинэлчэн баталсан. Уг хуваарийн дагуу нийслэлийн сурагчдын  нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын  3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног үргэлжилнэ. Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын хувьд нэгдүгээр улирлын амралт адаилхан арваннэгдүгээр  сарын 3-наас 9-нийг дуустал нэг  долоо хоног амарна.

 Мөн өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм. Тодруулбал,

Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийв. Эл зохицуулалтыг хийснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон. Харин хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг  холбогдох аймгийн Засаг даргад олгосон юм.

 Ерөнхий боловсролын сургуульд 3 ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж, очдог хүндрэлийг арилгасан.

Мөн сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулалтыг хийв. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс тус тус амарч эхлэхээр боллоо. Учир нь бага ангийн сурагчид олон хоног амарснаар өмнө нь үзэж,  судалсан зүйлээ мартсаныг сэргээх, амралтын горимоос хичээл сургалтын горимд дасан зохицоход цаг хугацаа зарцуулах шаардлага тулгарч, улмаар сургалтын чанарт нөлөөлж байсан тул бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг зохистой болгосон.  Харин Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд  3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амарч байх зохицуулалтыг хийв.  Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

– Нийслэлийн сурагчдын:

1 дүгээр улирлын амралт

 Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

 2 дугаар улирлын амралт

 I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,

 VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

 Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

-Зуны амралт

 I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

 III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

 VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

– Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

1 дүгээр улирлын амралт

 Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

2 дугаар улирлын амралт

 I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,

 VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

3 дугаар улирлын дундуур

 Цагаан сарын амралт 1 долоо хоног;

3 дугаар улирлын амралт

 Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

 I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

 III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

 VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

Т.Гэрэл

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?