Ж.ЭНХБАЯР ГИШҮҮН ШАДАР САЙДЫН АСУУДЛЫГ ОНЦГОЙ АНХААРАХАА МЭДЭГДЛЭЭ
🕔 2017/08/07 13:12
Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнаж, амь нас эрүүл мэндэд нь "заналхийлсэн" гэх мэдээллийг түүний ажлын албанаас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээллэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийн түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно" хэмээн мэдэгджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих