📅

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

🕔 2017/01/28 13:23

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганболд нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Б.Ундармаа нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сумъяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгагджээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Л.Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тогтоолын төсөлд тусгагдсан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Гантулга, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлснээр хуралдаан өндөрлөлөө. Тогтоолын төслийг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэж батлахаар болов


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?