Өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч болох 3D виртуал сургуулийг нээлээ
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн анхны хувилбараа танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоод зогсохгүй боловсролын салбарт технологийг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээн өгч байна.
Виртуал сургуулийн онцлог нь компьютерээр байгуулсан виртуал орчинд хэрэглэгч өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч, бодит амьдрал дээр ч турших боломжгүй тэрхүү туршлагаас хамтдаа суралцах, харилцах боломжийг олгоно.
Нийслэлийн ЕБС-ийн 2, 5, 84-р сургуулийн сурагчид тус виртуал сургуулийн асуулт хариултын виртуал танхимд өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, виртуал сургуулийн анхны хэрэглэгчид боллоо.