📅

ЭМС-ын сайдын үүргийг Шадар сайд Ц.Оюунбаатар түр орлон гүйцэтгэнэ

🕔 2015/11/10 12:05

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өөрийнх нь хүсэлтээр огцруулж, түүний оронд Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Г.Шийлэгдамба нь АТГ-аас авилгын хэрэгт холбогдох шалгагдаад байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.

 Тэрбээр "Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо.

Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарын нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Иймд өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.

Надад итгэл хүлээлгэн эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшиснийг маань дэмжиж хамтран ажилласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүн талархаж байгаагаа илэрхийлье.

Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Г.Лхагва

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?