Алтан Дорнод Монгол ХХК гал түймэр унтраах ангид 10 сая төгрөг хандивлав
Монгол даяар 26 түймэр асаж байна , дор хаяж гурван Ка-32А загварын түймэр унтрааж , ус цацдаг ОБЕГ-ын зориулалттай нисдэг тэрэг хэрэгтэй байна . Монгол орон минь галд шатаж Өвгөдийн минь газар шороо үнсээр уйлж байна. Монгол залуус өөрсдийн чадах чинээгээрээ туслаж байна. Өөрсдийн биеэр гал унтраалцаж байгаа хэсэг залуус байгаа бол өөр нэг хэсэг нь тэдэнд хоол хүнс, усны зүйл хүргэж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй цөөн хэдэн хүмүүс л энэ их галын төлөө тэмцэж байгаа ОБЕГ-ын залууст туслаж байна. Тэгвэл энэ сайн үйлсэд Үндэсний уул уурхайн томоохон компани Алтан Дорнод Монгол ХХК нэгдлээ. Учир нь тус компани гал унтраах ажилд зориулан ОБЕГ-ын дансанд 10 сая төгрөг хандивлалаа. Мөн тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний компаниудаа туслахыг уриалсан байна. Гэтэл одоогоор тус компаниас өөр энэ их галыг унтраах ажилд өөрсдийн сэтгэл зүрхээ зориулсан аж ахуйн нэгж алга. Ялангуяа нөгөө томчууд чинь алга даа. Нарантуулийн захирал Ш.Сайхансамбуу , МАКС группын ерөнхийлөгч Д.Ганбаатар , MCS группын захирал Ж.Оджаргал , Гацуурт группын ерөнхийлөгч Л.Чинбат, Петровис компаний захирал Ж.Оюунгэрэл, АПУ Г. Батхүү, МАК Н.Номтойбаяр Скай С.Батболд, Ажнай Бат-Эрдэнэ, Мон-Уран Наранхүү нарын хөрөнгөтнүүд ээ. Газар шороо уулс ус чинь шатаж байна.
Тэдэнд тусламж хэрэгтэй байна. Ямартай ч өөрсдийн чадлаараа туслаж дэмжиж байгаа Алтан Дорнод Монгол ХХК-д баярласан талархсанаа илэрхийлье. Эх оронч үзэл гэдэг хий хоосон цээжээ дэлдэх бус, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, наад зах нь хогоо хаяхгүй байхаас эхэлдэг гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлавал зохилтой.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих