📅

БНХАУ АСЕМ-д зориулан МУ-д тусламж үзүүлнэ

🕔 2016/02/04 12:52

2-р сарын 3-нд Монгол Улсы ГХЯ-нд Хятад, Монгол хоёр тал БНХАУ-ын засгийн газар АСЕМ-д зориулан МУ-д холбогдох бараа бүтээгдэхүүн, тухайлбал хурлын зориулалтын систем, зочид буудлын тавилга хэрэгсэл нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны санамж бичигт БНХАУ-ын Шорой модны барилгын группын төлөөлөгч Лю Жян, МУ-ын Гадаад хэргийн яамны АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан нар гарын үсэг зурав. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, МУ-ын ГХЯ-ны АСЕМ-ын өндөр албаны хүн, Бэлтгэл ажлын албаны орлогч дарга, элчин сайд Л.Оргил нар оролцов.

Энэ тусламжийн хүрээнд улс орнуудын удирдагчдын 53 хаусын тавилга хэрэгсэл, дээд зэрэглэлийн зочид буудлын 246 өрөөний тавилга хэрэгсэл, хурлын орчуулгын 16 өрөөний техник хэрэгсэл, гал түймэр унтраах хэрэгсэл, цагдаагийн хэрэгсэл, хурлын төв танхим болон 6 хуваарьт танхимын ширээ, буйдан, тайз зэрэг бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд ойролцоогоор 70 гаруй сая юаний өртөгтэй юм байна.

Гарын үсэг зурсны дараа элчин сайд Шин Хаймин, элчин сайд Л.Оргил найрсгаар ярилцав. Л.Оргил Хятадын талын дэмжлэг тусламжид талархаж байгаагаа илэрхийллээ. Хятад Монгол хоёр орон бол сайн хөрш, сайн найз, сайн түнш. Монголын тал АСЕМ-ыг зохион байгуулах эрх авах өргөдөл гаргасан цагаас Хятадын тал дэмжсээр ирсэн юм. Монголын талд тусална гэж өнгөрсөн онд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадад зочлох үеэр Ши Жиньпин дарга илэрхийлсэн. Одоо бид, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон зүйлийг ажил хэрэг болгон гүйцэтгэж байна гэж элчин сайд Шин Хаймин хэллээ.

  ХОУРадио

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?