📅

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА

🕔 2016/10/12 12:09

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА

 

2016 оны есдүгээр сард Гал түймэр унтраах аврах ангиуд обьектын гал түймрийн 15 дуудлага хүлээн авсан байна. Дуудлагыг гал түймэрт өртөж шатсан төрлөөр ангилахад: нийтийн орон сууц гурав, өвөл зуны сууц тав, машин техник нэг, барилга байгууламж хоёр, хогийн суваг гурав, гэр нэг гэж бүртгэгджээ.

Гарсан гал түймрийг шалтгаан нөхцлөөр нь ангилбал: цахилгаан ашиглалтын буруугаас тав, лаа дэн, тамхи шүдэнзнээс нэг, пийшин зуух, яндангийн цонолт, очноос нэг, машин техникийн гэмтэл, ашиглалт буруугаас нэг, ил задгай асгасан үнс нурамнаас дөрөв, гагнуур, бамбараас нэг, хүүхдийн болгоомжгүй үйлдлээс нэг, байгалын үзэгдлээс нэг тус тус гарсан байна. Энэ оны 9 дүгээр сарын Обьектын гал түймрийн тоо 15, хохиролын мөнгөн дүн 20.602.600 төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 33.3 хувиар өссөн, хохирол 4.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Иймд ААНБ, иргэд та бүхэн орон байрны галын аюулгүй байдлыг онцгойлон анхаарна уу.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?