Азийн Хөгжлийн Банкны Захирлуудын зөвлөлд Япон Улсыг төлөөлсөн Гүйцэтгэх захирал Коичи Хасэгава нь 2016 оны 10 дугаар сарын 3-7 ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийх юм байна. Тэрээр манай улсад Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Япон улсын санхүүжилттэй холбоотой хөгжлийн асуудлаар төр засгийн удирдлагуудтай санал солилцох, АХБ-ны дэмжлэгээр хэрэгжиж буй төслүүдтэй танилцах, АХБ-Япон Улсын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн уулзалтад оролцох зорилготай ирж байгаа юм байна.
Айлчлалын хүрээнд буюу 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр АХБ-ны Гүйцэтгэх захирал Коичи Хасэгава, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез нар Дархан-Уул аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийнэ. Мөн Дархан Нэхий ХК-ийн үйл ажиллагаатай танилцана.
Х.СОЁЛ-ЭРДЭНЭ