📅

Дэлхийн банкны суурин төлөөлөгч “Иргэдийн мэдээллийн төв”-тэй танилцав

🕔 2016/03/21 12:43

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, ахлах эдийн засагч Тае Хиун Ли нар Дархан-Уул аймгийн "Иргэдийн мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус төвийг 2007 онд аймгийн "Төв номын сан” нь Дэлхийн банк, "ННФорум”-тай хамтын ажиллагааны гэрээ үзэглэснээр байгуулсан. Улмаар Дэлхийн банкнаас зарлагдсан "Монголын хөгжлийн зах-2007”, "Тогтвортой амьжиргаа-2” зэрэг томоохон төсөлд хамрагдсан байна. Мөн Дэлхийн банкны үйл ажиллагаа, зарлагдаж буй төслүүдийн талаарх мэдээллийг цахим мэдээллийн сан, уулзалт, ярилцлага, "Мониторингийн сургалт”, "Монголын хөгжлийн зах-2007” сэдэвт сургалтуудаар дамжуулж Төрийн болон ТББ, орон нутгийн иргэдэд хүргэж иржээ.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүн 190 орны нэг болсон тэр цагаас хойш Дэлхийн банктай хөнгөлөлттэй, буцалтгүй гэсэн хоёр чиглэлээр зээл тусламж авч хамтарч ажилласан байна. Энэ онд гишүүн орон болсны 25 жилийн ой тохиож байгаа аж.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?