📅

Дархан-Уул аймагт БНСУ-ын Raphello International байгууллагын төслийн сургалт боллоо

🕔 2016/09/30 12:22

Дархан-Уул аймагт БНСУ-ын Raphello International байгууллагын төслийн сургалт боллоо

 

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Үндэсний их сургуулийн Raphello International байгууллагатай хамтран "Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт” төслийг Дархан-Уул аймагт 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2015 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд эмнэл зүйн сургалт, хүний нөөцийн сургалтуудыг зохион байгуулсан бол 2016-2017 онуудад Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.

Энэ удаа хүүхдийн чиглэлээр хүүхдийн өвчний эрэмбэлэн ангилал, хүчил төрөгч дутлын Энцепалопати, нярайн шарлалт, нярайн тураал болон таргалалт сэдвээр сургалтыг зохион байгуулж, сургагч багшаар АШУҮИС-ийн багшАнагаах ухааны доктор Б.Баясгалантай, ЭХЭМҮТ-ийн ХБЭС-ын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны Доктор Г.Отгонсүрэн, СБЭМТ-ийн Өрхийн менежер Анагаах ухааны Магистр Ц.Ариунхишиг нар, яаралтай тусламжийн сургалтаар амилуулах болон лавшруулах суурь тусламж, амьсгалын замыг чөлөөлөх, гэмтлийн үеийн тусламж, шокын үеийн яаралтай тусламж сэдвээр сургалтыг зохион байгуулж, сургагч багшаар УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Дагважанцан, Д.Цэрмаа, СБЭМТ-ийн хүүхдийн түргэн тусламжийн эмч М.Төмөрочир, БЗД-ийн ӨЭМТ-ийн дарга Г.Чанцалмаа нар ажиллаж байна.

Сургалт 9 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх ба Өрх, сумын эрүүл мэндийн төвийн 180 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдах юм. Сургалтаар онолын мэдээлэл өгч, Муляжи хэрэглэгдэхүүн дээр гардан үйлдлийг дадлагажууллаа.

Ийнхүү эмч, мэргэжилтнүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж чадавхижуулсан чухал ач холбогдолтой сургалт болж байгаад эмч, мэргэжилтнүүд талархаж, өндөр сэтгэгдэлтэй байна.

 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?