📅

Бүртгэлгүй 56 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн илрүүллээ

🕔 2016/09/23 17:38

Бүртгэлгүй 56 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн илрүүллээ

 

МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамрууллаа. Энэхүү хяналт шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилготой юм.

Урьдчилан сэргийлэх хяналтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 24 нэрийн 581 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 56 нэрийн 3524 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн 1137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэв. Үүнээс нэг асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 124 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 26 акт үйлдэн хураан авч, иргэдэд чиглэсэн 15 сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллалаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?