📅

42 улсын визгүй зорчих нөхцлийг цуцална

🕔 2015/11/18 10:23

Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн жилээс  Монгол Улсад 42 орны иргэд 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих эрх эдэлж буй. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд батлагдсан уг шийдвэр энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм. 

Жагсаалтад Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвег, Панам, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар, Эстони зэрэг 42 улс багтсан байдаг. 

Тэгвэл өчигдөрхөн Гадаад хэргийн хэргийн яамнаас  уг шийдвэрийг дахин сунгалгүй, энэ оноор дуусгавар болгоно гэдгээ мэдэгдлээ. Салбар яамны мэдээлж буйгаар эдийн засгийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх  чиглэлээр авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ үр өгөөжөө төдийлөн өгч чадаагүй байна. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?