📅

2016 ОНООС ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ГАДААД ПАСПОРТЫГ АШИГЛАНА

🕔 2015/11/04 10:46
2016 ОНООС ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ГАДААД ПАСПОРТЫГ АШИГЛАНАМонгол улсын иргэдийн гадаад паспорт нь олон улсын жишигт нийцээгүй, харьцангуй хоцрогдсон байдаг гэнэ. Сунгалтын хуудастай гадаад паспорт нь манай улсын иргэдэд гадны виз олгоход сул тал болдог ажээ. Иймд ирэх 2016 оноос эхлэн гадаад паспортны загвар шинэчлэгдэн, өөр дээрээ тухайн иргэний хувийн мэдээлэл бүхий өндөр нууцлалтай чиптэй болсноор иргэд маань олон улсад илүү хялбар зорчих боломжтой болох гэнэ.

Монгол Улсын Засгийн газар 2010 онд агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрийг баталсан ажээ. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын иргэний нисэхийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу гадаад паспортыг шинэчлэхээр болсон байна. Гадаад Хэргийн сайдын А67-р тушаалаар шинэ гадаад паспортын загварыг батлан гаргасан юм.Дэлхийн улс орнууд сунгалтын хуудастай паспорт ашиглахаа болиод удаж байгаа. Өөр дээрээ сунгалтын хуудасны оронд иргэний хурууны хээ болон хувийн мэдээллийг агуулсан чиптэй болсноор виз даруулахад илүү хялбар болох юм.Шинэ гадаад паспорт нь ирэх онд хэрэглээнд нэвтэрч эхлэх ч таны одоо хэрэглэж байгаа бичиг баримтны хугацаа дуусаагүй бол хуучин паспортоо заавал солих шаардлагагүй юм. Хэрэглэж байгаа паспортны тань хугацаа дуусаж сунгалт хийлгэх үед шинэ паспортоо авах юм байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?