Дархан-Уул аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн тов гарлаа
🕔 2016/08/31 14:45
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Дархан сумын 3, 9, 14, 15, 17 дугаар тойрог, Шарын гол сумын 19 дүгээр тойрог, Хонгор сумын 20 дугаар тойрогт явагдах дахин сонгуулийн тов гарчээ. Тодруулбал, Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн долоон тойрогт явуулах дахин сонгуулийг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуультай хамтатган ирэх 10 дугаар сарын 19-ний өдөр явуулахаар болжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих