Аймгийн Сонгуулийн Хорооны тавдугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоол
Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь заалт 154 дүгээр 154.3.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2 дох заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Сонгуулийн хорооноос Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт
Монгол ардын намаас нэр дэвшигч Чулуунбат овогтой Чүлтэмбат, 15 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Загдсүрэн овогтой Бадрал, 19 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Дондов овогтой Амарсанаа нарыг хуулийн этгээдэд Сонгуулийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй, нэр дэвшигчийн ирүүлсэн мэдүүлэгт уг өр төлбөрийн талаар мэдүүлээгүй зөрчлийг гаргаж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас тавдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хассан байна.