Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглоно
🕔 2016/08/15 09:18
"Рио 2015" олимпийн наадмын боксын төрөлд манай улсаас 49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар, 60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар өрсөлдөж байна.
Олимпийн наадмын боксын 56кг-д өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар хоёр тулаанаа өнгөрсөн шөнө хийж ялалт байгуулаад байна. Тэрбээр шилдэг наймд үлдэх тулаанаа дэлхийн аваргын хүрэл медальт Беларусын боксчин Дмитрий Асанаутай хийж, 2:1-ээр буулган авлаа.Ингэснээр манай боксчин шилдэг наймд үлдэж медалийн төлөө тулалдах эрхтэй болов.
Манай улсын зургаан боксчиноос одоогоор Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар ялагдал хүлээгээд байгаа бол ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртээд байна.
Г.Тэгшсүрэн
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих