Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр өнөөдөр барилдана
Рио-2016 олимпийн наадмын тав дахь өдөр манай тамирчдаас Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болжээ. Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарав. Манай аваргын хэсгийг Азербайжаны Элмар Гасимов тэргүүлэх аж. Мөн тус хэсэгт 2012 оны олимпийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев багтжээ. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд зодоглоно. Манай бөх мөн "А” хэсэгт барилдах бөгөөд эхний тойрогт Унгарын Жо Абигелтэй хүч үзнэ. Түүнийг ялвал Японы Мами Үмекитэй барилдах юм. Эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд Г.Нандинзаяа цэц сорино.
Боксын эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Түвшинбат хоёр дахь тулаанаа хийнэ. Тэрбээр эхний тойрогт Аргентиний П.Албертог 3:0-ээр ялсан юм. Одоо манай тулаанч Стевен Доннеллитэй өрсөлдөх юм. Түүнийг ялвал шөвгийн наймд үлдэж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрт манай Б.Дөлгөөн өрсөлдөх билээ.
Эх сурвалж: Fact.mnСанал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих