📅

Медалийн тоогоороо дөрөвт бичигдэж байна

🕔 2015/10/05 11:43
Медалийн тоогоороо дөрөвт бичигдэж байна

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн гран при тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр манай улсын бөхчүүд нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг-ын жингийн барилдаанууд манай гурван бөх хүч үзэж, хоёр нь долоодугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. 

Ингэснээр Монгол Улс нэг алт, нэг хүрэл, хоёр долоодугаар байрын шагналтайгаар тэмцээний чансааны дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн  +100 кг-д олон улсын хэмжээний мастер Баттулгын Тэмүүлэн, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр барилдана. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Одхүүгийн Жавжмаа хүч үзнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?