Моно жүжгийн олон улсын фестиваль болно
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016" Моно жүжгийн Олон улсын фестивалийг энэ сарын 15-19-нд УДЭТ, Монголын хүүхэлдэй театрт зохион байгуулахаар болжээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг фестивальд Монгол, Польш, Армени, ОХУ, Английн жүжигчид шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах гэнэ. Монголын талаас "Би Эдит Пиаф байна", "Парисын Дарь эхийн сүм", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё" зэрэг жүжгээрээ олны танил болсон, Моно Жүжгийн олон Улсын Фестивалийн Гранпри шагналт УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцох юм. Тэрбээр "Би Эдит Пиаф байна" жүжгээ олны хүртээл болгох аж. Мөн Оросын Наталъя Носова, "Би-Нохой”, Полшийн жүжигчин Виолета Комар "Дива”, Армены Арам Ховханнисян "Үзэсгэлэнт Ара”,Английн Кэрил Свивт "Өгүүлэгч” уран бүтээлээрээ оролцох юм байна. Энэ фестивалийг НЗДТГ, УДЭТ, Хүүхэлдэйн Театр, СУИС, Sound of Mongolia хамтран зохион байгуулах аж. Д.Бат
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих