📅

Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүс өрхийн эмнэлэгтээ бүртгүүлнэ

🕔 2024/09/17 17:30

Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүс өрхийн эмнэлэгтээ бүртгүүлнэ

 

Монгол Улс 2019 оноос эхлэн эрт илрүүлгийн шинжилгээг иргэн бүрт үнэ төлбөргүй хийдэг болсон. Энэ ажилд улсын төсвөөс  жилдээ 70 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэх тооцоо бий. Энэ оны долдугаар сарын 1-нд эрт илрүүлэг, шинжилгээний эхний цикл дууссан. Тэгвэл эрт илрүүлэгтээ хамрагдаагүй иргэд хэрхэх талаар асуултууд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд их ирж байгаа аж. Эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байгаа эсэхийг тодрууллаа.

Тус үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй хүмүүс харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө бүртгүүлж, дүүргийн нэгдсэн эмнэлэгт болон бусад хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой байна. Эрт илрүүлэгт зогсоогүй үргэлжилж байгаа гэлээ.

Эрт илрүүлэгт хамрагдах иргэд сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн бол урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой. Гэвч эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх муу хэвээр байгаа бөгөөд зарим хүн мэдээлэл аваагүй, мэдээллийн зөрүүтэй ойлголтоос болж үзлэг шинжилгээндээ хамрагдаагүй байгаа аж.

Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүд эрт илрүүлэгт хамрагдах иргэдийг урьдчилж бүртгэж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн хороодын өрхийн эмнэлгүүд эрт илрүүлэг  хамрагдах иргэдээ нэгдсэн эмнэлэгт очихын өмнө бүртгүүлэхийг зөвлөсөн байна.

Өмнө нь эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэн дахин хамрагдах боломжгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос тасралтгүй төлсөн хүн бүр насны бүлэгт хамаарах үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?