📅

​Дархан-Уул аймагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нээлтээ хийв

🕔 2017/05/30 12:58

​Дархан-Уул аймагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нээлтээ хийв

 

"Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн нээлт өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр /2017.05.29/ нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд Дархан сумын 13 дугаар багт байрлах "Амин холбоо” өрхийн эмнэлэгт болсон нээлтэд аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, 13 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан "Элэг бүтэн монгол” хөтөлбөрт энэ жил 40-65 насны иргэдийг хипатит B,C вирусийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар тусгагдсан аж. Дархан-Уул аймгийн хэмжээнд 23 мянга орчим иргэн дээрх үзлэг шинжилгээнд хамрагдах бол Дархан сумын 13,14,16 дугаар багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг "Амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвд 3 мянгаад хүн үзлэг шинжилгээнд орохоор байна. Хөтөлбөрийн эхний үе шат буюу 2017.05.29-нөөс 2017.07.05 хүртэл хугацаанд B,C вирустэй эсэхээ тодорхойлуулна. Харин 2017.07.05-наас 2017.08.05 хүртэл явагдах 2 дахь үе шатанд B,C вирустэй оношлогдсон хүмүүсийн сорьцыг магадлан итгэмжлэгдсэн лабораториудруу тээвэрлэн тоолуулах ажил хийгдэх юм байна. Харин аяны 3 дугаар шатанд вирус илрээгүй иргэдийг дархлаажуулалтад хамруулах аж. Мөн эрх авсан эмийн сангуудаар дамжуулан B,C вирустэй хүмүүст элэгний эмийг эрүүл мэндийн даатгалаар олгох ажил ч явагдах юм. Манай аймгийн хэмжээнд жилд 200 аад хүн шинээр хавдраар оношлогдон хяналтад ордог байна. Үүний 70 гаруй хувийг элэгний хавдар эзэлдэг аж. Зөвхөн манай аймаг төдийгүй улсын хэмжээнд хепатитийн вирусийн архаг халдвар өндөр байгаа нь элэгний хорт хавдрын нас баралтаар Монгол улс дэлхийд тэргүүлэхэд хүргэж байна. Цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих хандлагатай байгаа учир уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж. 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийнэ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?