📅

Твиттерийг санагдуулах сошиал платформын шинэ "тоглогч"

🕔 2024/11/19 21:17

Твиттерийг санагдуулах сошиал платформын шинэ "тоглогч"

 

"Х" буюу хуучин Твиттерийн эзэн Элон Маск саяхан болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампийг дэмжиж, ялалтад нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний хариуд "X"-ийн зарим хэрэглэгч өөр цахим платформ руу шилжих болов.

"X"-ийн алдарт хэрэглэгчид болох телевизийн нэвтрүүлэгч Дон Лемон болон ЛГБТ идэвхтэн Алехандра Карабаолло тэргүүтэй хүмүүс сонгуулийн дараа "Bluesky" гэх цоо шинэ платформыг ашиглаж эхэлж буйгаа зарлажээ. Хуучны Твиттер шиг уг платформыг Твиттерыг үүсгэн байгуулагч Жак Дорси 2019 онд бүтээжээ. Энэхүү платформ нь хэрэглэгчид юу үзэж, уншихаа удирдах эрх чөлөөг нь өгдөг аж. "Bluesky" дээр хүмүүс өөрсдийн алгоритмыг бүтээж, бусадтай хуваалцах боломжтой. Одоогоор бид "Facebook", "X", "Threads" дээр бусдын бүтээсэн алгоритмын дагуу, хэн нэгний хүсэл шаардлагад нийцсэн контентыг л уншиж буй.

Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар "Х" платформ бүхэлдээ Трампийн төлөө ажиллаж, хүмүүст зөвхөн түүний талаарх мэдээллийг хүргэхээр ажилласан гэнэ.

"Х" анх удаагаа хэрэглэгчдээ алдаж буй тохиолдол энэ биш. Маск тус платформыг авснаас хойш "Х"-ийн өнгө үзэмж, алгоримтд өөрчлөлт хийсэн. Үүний улмаас тус платформын хэрэглэгчдийн тоо нийт 30 хувиар буурсан гэх үзүүлэлт бий. "Х"-ээс урвасан хэрэглэгчид эхэн үедээ "Mastodon", "Threads"-ийг сонирхож байсан бол одоо "Bluesky" руу урваж байна гэх.

"Bluesky Social" платформ хэдийнэ 15 сая хэрэглэгчтэй болж, "Apple Store" дотор ангилалдаа тэргүүлж байна.

BLUESKY БУСДААСАА ЮУГААРАА ЯЛГАРАХ ВЭ?

Дорси болон түүний багийнхан энэхүү төслийг эхлүүлэхдээ хэрэглэгчид зөвхөн өөрсдийн туршлага дээр үндэслэн юу уншиж, үзэхээ удирдах, төлөвлөх боломжтой нээлттэй нийгмийн сүлжээг бий болгохыг зорьсон.

"Х" шиг зөвхөн ганцхан компани программ хангамж, контент, нийгмийн сүлжээг нь удирддаг бус хүн бүр өөрсдийн серверийг ажиллуулж, өөрсдийн хүсэл, сонирхолд нийцсэн алгоримтыг бүтээх боломжтой. Шинжлэх ухааны судлаачид, багш нар, уран бүтээлчид гээд хүссэн хүн бүр нь өөрсдийн постыг оруулахаас гадна хэрэглэгчид тэднийг дагаж, алгоримтоо тохируулах боломж бий.

ЯАГААД "BLUESKY"-ИЙГ СОНГООД БАЙНА ВЭ?

"Bluesky" бол "Х" эсвэл ТикТок шиг биш. Энд хүмүүс өөрсдийн гэсэн жижигхэн хүрээллийг бий болгон бага түвшний хэлэлцүүлэг, тохирсон сэдвээр хэлэлцэж, санаа бодлоо солилцдог. Хэрэв та цахим платформыг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг бол "Bluesky" танд тохирохгүй. Харин элдэв зар сурталчилгаагүй, төлбөртэй пост, тархи угаасан контентоос залхсан бол танд "Bluesky" тохирно.

Мэдээж Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Дорсигийн бүтээл учир зарим талаараа "Х"-тэй төстэй харагддаг, ижил функцтэй.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?