📅

1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

🕔 2024/11/18 17:28

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн хөөргөх талбайгаас Шэньжөү-19 нисэгчтэй сансрын хөлгийг Чанжэн-2F Яо-19 зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн байна.Ойролцоогоор 10 минутын дараа “Шэньжө-19” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд амжиллтай орсон байна.

“Шэньжөү-19” нисгэгчтэй хөлөг нь сансрын станцыг ашиглах, хөгжүүлэх шатанд байгаа дөрөв дэх удаагийн нисгэгчтэй нислэг бөгөөд мөн нисэгчтэй сансрын төслийн 33 дахь нислэг болох юм.

Хятадын "Шэньжөү-19" сансрын нисгэгчдийн багийн бүрэлдэхүүнд Цай Шюйжэ, Сун Линдүн, Ван Хаозэ гэсэн гурван сансрын нисгэгч багтаж, командлагчаар нь Цай Шюйжэ ажиллах болно.

Гурван сансрын нисгэгч 10-р сарын 29-нд Хятад болон гадаадын хэвлэл мэдээллийн сэтгүүлчидтэй уулзахдаа урам зориг дүүрэн байлаа.

-Сансрын нисэгчийн хувьд би агуу эх оронд төрсөндөө маш азтай гэж боддог. Бас шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхсандаа маш их бахархаж байна.Яг л эх орон, ард түмнийхээ дэмжлэгийн ачаар би сансарт дахин гарч чадлаа гэж Цай Шюйжэ хэлсэн байлаа.

Сун Линдүн “1990-ээд онд төрсөн сансрын нисгэгч болсны хувьд би “Шэньжөү-19”-ийн нислэгийг гүйцэтгэж байгаадаа маш сэтгэл өндөр байна.Гэхдээ энэ бүхэн эх орны хүч чадал, үе үеийн сансрын нисгэгчдийн тасралтгүй тэмцэл, нэн ч бас энэ агуу цаг үеийн үр шимийг хүртсэн болно гэж боддог.“Шэньжөү-19”-ийг тун удахгүй хөөргөх гэж байгаа үед би үүрэг даалгавар, итгэл найдвараа биелүүлж, сайн ажиллаж, 90-ээд онд төрсөн үеийнхээ дүр төрхийг харуулж, эх орныхоо яруу алдрыг дахин мандуулах болно”гэжээ.

-Би сансар огторгуйн шинжлэх ухаан, технологийн нийт ажилтнууддаа гүнээ талархал илэрхийлье."Шэньжөү-5" сансрын хөлгийг хөөргөсөн,сансрын станцыг албан ёсоор ашиглалтад оруулсан,Хятад улс анх сансар судалгаад оролцож эхэлснээс сансрын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа хүртэл Хятадын сансар судалгаа 30 гаруй жилийг туулсан.Технологийн томоохон нээлт, цогц төслийн хэрэгжилт, шинжлэх ухааны гайхалтай туршилт бүр нь сансрын ажилтны мэргэн ухаан, тууштай байдал, хичээл зүтгэл шингэсэн байдаг.Сансрын нисгэгч болсны хувьд бид ганц биеэ төлөөлж байгаа биш,харин олон мянган сансар судалгааны ажилтны төлөөлөгч мөн байж,тэдэнтэй хамт сансар огторгуйн нууцыг судалж байна гэж Ван Хаозэ хэллээ.

10-р сарын 30-ны 01 цаг 37 минутад Вэньтяньгэ-ний Юаньмэнюань талбайд "Шэньжөү-19" сансрын нисэгчийн багийнхныг мордуулах ёслол болов.01 цаг 38 минутад Хятадын нисэгчтэй сансрын инженерийн төслийн ерөнхий командлагч, сансрын станцын хэрэглээ, хөгжлийн үе шатны нислэгийн командын ерөнхий командлагч Шюй Шюэчянгийн зарлигаар Цай Шюйжэ, Сун Линдүн, Ван Хаозэ нар мордсон байна.

10-р сарын 30-ны өдрийн 3:30 минут орчимд Дүнфэн сансрын хөөргөх талбайн үзэгчдийн тайз дээр сансар огторгуйн өлгий нутаг болох Эзнээ хотын иргэд асар том төрийн далбааг өргөж, "Эх орны магтаал" дууг дуулжээ.

-Энэ хөөргөх талбайн эзэлж буй газар уул нь манай нутаг байсан.1958 онд Эзнээ хошууны хүн амын дөрөвний нэг болон төрийн байгууллагууд Дүнфэн сансрын хотыг байгуулахаар нүүжээ.Тэдний дунд манай гэр бүл Бор-уул гацаа,одоогийн Дүнфэн хөөргөх талбайнаас нүүсэн.Одоо би Улаан мөчрийн тоглогч болсны хувьд Дүнфэн сансрын хотын түүхийг дуу, бүжиг болгон хувиргаж, хөдөө орон нутагт тоглолтоо хийснээр эх орныхоо сансрын аж үйлдвэрийн хөгжлийг илүү олон хүнд ойлгуулахад хичээж байна гэж үзэгч Алтаншаа танилцуулсан байна.

10-р сарын 30-ны өдрийн 12 цаг 51 минутад "Шэньжөү-19" сансрын хөлгийн гурван сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад амжилттай нэвтэрч, "Шэньжөү-18" сансрын хөлгийн нислэгийн гурван нисгэгчтэй амжилттай золгов."Шэньжөү 18", "Шэньжөү 19" сансрын нисэгчдийн хоорондох хүлээлгэн өгөх ёслол болж, Хятадын сансрын станцын түлхүүрийг шилжүүлэн гардуулжээ. Ингэснээр 1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид "Тэнгэрийн ордон" буюу Тяньгүн цогцорборт цугларч, Хятадын сансар судлалын түүхэнд тав дахь удаагийн "сансрын золголт"-ыг гүйцэтгэв.

"Шэньжөү-19" сансрын нисэгчийн багийнхан тойрог замд байх хугацаандаа "Тяньжөү-8" ачааны хөлөг болон "Шэньжөү 20" нисэгчтэй сансрын хөлгөөр зочлох бөгөөд ирэх оны 04-р сарын сүүлч, 05-р сарын эхээр Дүнфэн буух талбайд буцахаар төлөвлөж байна.

 

Зохиогч: ГАО ХҮЙ,КАН ЛИНА,ВАН ШАОБӨ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: ӨМӨС
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?