📅

Хятадын сансрын нисгэгчид мэндчилгээ дэвшүүлэв

🕔 2023/01/23 12:04

Хятадын хаврын баярыг тохиолдуулан Шэньжөү-15 нисэх багийнхан 400 километрийн өндөрт буюу сансрын станцдаа цагаан сарын хос уянга өлгөж, "сансар дахь гэр"-ээ цагаан сарын уур амьсгалаар чимжээ.

Сансрын гурван нисгэгч улс орон, ард иргэддээ хандан видео хэлбэрээр цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ.
Хятад улс сансрын станцаа байгуулсны дараах анхны цагаан сараа тэмдэглэж буй нь энэ юм. 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд Тяньхэ бүхээгийг амжилттай хөөргөж, тойрог замд нь оруулсан бол хоёр жил хүрэхгүй хугацаанд Хятад улс Тяньхэ, Вэньтянь, Мэнтянь бүхээгийг холбон үндэсний зэрэглэлийн сансрын туршилтын станцаа байгуулсан юм.
Н.Пүрэвжав
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?