📅

Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

🕔 2026/03/30 14:42

Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

 

Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын тосны төв лаборатори хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус лабораторийн ахлах шинжээчээр ажиллаж байсан Ж.Б гэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон байна.

2021-2023 оны хооронд уг албан тушаалыг хашиж байсан тэрбээр Уул уурхай, газрын тосны төв лабораторийн үнийн саналыг өөрчлөн, тайланг нь хуурамчаар гаргуулж, Төрийн сангийн данснаас хувийн аж ахуйн нэгж рүү 428.4 сая төгрөг шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн гэнэ. Улмаар тухайн мөнгөнөөс 350 саяыг нь өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан хэрэгт холбогдсон байна. Түүнтэй хамт О.Б, Б.О, Ж.Н, Ж.М, Д.А нарыг Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшин, их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?