📅

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой зүйл санаачлаагүй

🕔 2024/08/23 11:00

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой зүйл санаачлаагүй

 

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Үер ус ихтэй байгаагаас шалтгаалж Яармагийн гүүрний холболтын ажил тодорхой хугацаагаар хойшилж байна. Тухайлбал 2010 онд баригдсан Туул голын урсцад тохируулга хийдэг чиглүүлэгч далан сэтэрсэн. 

Чиглүүлэгч даланг Туул голын сүүлийн 100 жилийн усны дунджийг тооцоолж хийсэн боловч энэ зуны үерээс болж сэтэрсэн. Үүнээс шалтгаалж Яармагийн гүүрний урд талын хэсэг рүү ус орж ирсэн. 

Би Нийслэлийн засаг даргын тамгын газрын шинэ байрны дээд талд 24/7 ажиллаж буй камер байршуулж, хянаж байгаа. Байгаль цаг агаарын асуудлаас болж цаг хугацаа алдаж байгаа боловч есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Тавантолгой Түлш" ХХК-ийг нийслэлд шилжүүлэх болон дугаарын хязгаарлалтын талаар тайлбар өглөө. 

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Тавантолгой Түлш ХХК-ийн 790 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өртэй холбоотой асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК үлдээх чиглэлээр УИХ-ын тогтоолд заалт оруулна. Ингэхгүй бол Улаанбаатар хотын бонд бүтэлгүйтэх магадлалтай. 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой зүйл санаачлаагүй байна. Үүнийг Р.Эрдэнэбүрэн сайдаас асууя" хэмээн хариулав.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?