Японд картгүй ажилладаг АТМ ашиглана
🕔 2016/07/18 13:17
Японы банкууд картгүй ажилладаг бэлэн мөнгөний машин бүтээхээр ажиллаж байгаа аж. "Seven bank”, "Ito-Yokado” болон өөр хэд хэдэн томоохон фирм ирэх хавар гэхэд 22,000 автомат бэлэн мөнгөний машиныг орон даяар дэлгүүр болон олон нийтийн газруудад тараан байрлуулах юм байна. Энэхүү бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэхийн тулд үйлчлүүлэгчид ухаалаг утсаа ашиглан мөнгөн дүнгээ оруулж, АТМ-ын дэлгэцэд гарах QR кодыг скайндаж, мөнгөө авах юм. "Seven bank” энэ үйлчилгээг хамгийн түрүүнд "Jibun” хэмээх интернет банкны хэрэглэгчдэд нэтрүүлэх аж.
"Seven bank”-ны ажилтан Норихико Икеда "Энэ үйлчилгээ нь картаа мартах, алдах эрсдэлээс бүрэн хамгаална” гэжээ. Харин "AEON Bank” хурууны хээгээр ажилладаг АТМ бүтээхээр ажиллаж буй.
Д.Заяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих