📅

Бүртгэлийн хураамжаа хэрхэн төлөх вэ

🕔 2016/03/15 14:25

ЭЕШ өгөх хүүхэд, залуус бүртгэлийн төлбөрөө хэрхэн, яаж тушаах вэ гэдэг асуултыг хамгийн ихээр тавьж байна. Тэдний асуултад хариулт болгож Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн мэдээллийг хүргэж байна. Энэ жилийн ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны үнэ 700 төгрөг /хэдэн ч хичээл сонгосон нэг л батламж олгоно/ байгаа. Төлбөрөө аль ч арилжааны банкны виза болон мастер картаар хийх боломжтой аж. Тухайн карт нь зөвхөн бүртгүүлэгчийнх байх албагүй бөгөөд бусдын картыг ашиглаж төлбөрөө хийж болох нь. Бүртгэлийн хураамжаа төлөх гэж заавал аль нэг банкин дээр очих, бэлэн мөнгө тушаах шаардлагагүй аж.

Худалдаа Хөгжлийн банк

Худалдаа Хөгжлийн Банкны карттай бол тус банкны лавлах 19001973 утаснаас АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй. Иймд  кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу.

Голомт банк

Мөн л интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Анхаарууштай нэг зүйл нь Голомт банкны картанд төлбөр хийсний дараа 2000 төгрөгөөс багагүй хэмжээний мөнгө үлдэх ёстой байдаг бөгөөд үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй. Түүнчлэн дансандаа мөнгө байршуулснаас хойш хоёр цагийн дараа гүйлгээ идэвхждэгийг санаарай.

Хаан банк

Хаан банкны системээр төлбөрөө хийхдээ гурван янзын арга хэрэглэж болох нь. Нэгдүгээрт интернэт банкны үйлчилгээг ашиглан картаар төлбөр хийх, хоёрдугаарт, банкны салбарт очиж БҮТ-ийн дансанд мөнгөө хийх, гуравт мобайл банк ашиглан гар утаснаасаа төлбөр хийх боломжтой юм байна. Нэг зүйлийг анхааруулахад интернэт банкны үйлчилгээг одоохондоо ашиглах боломжгүй байгаа юм байна.
Шинэчлэл хийгдэж буй учир удаахь хоёр боломжоос нь сонголтоо хийгээрэй. Харин банкны  салбарт очиж БҮТ-ийн дансанд мөнгө тушаах болон мобайл банк ашиглан төлбөр хийх тохиолдолд бүртгүүлэх явцад зөвхөн БҮТ-өөс өгөгдсөн 10 оронтой тоог гүйлгээний утга дээр  бичих ёстой аж.

Төрийн банк

Төрийн банкны  карттай бол тус банкны лавлах 18001881 утаснаас, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу  интернэт PIN кодоо авч болох аж. Код авч интернэт гүйлгээ хийх эрхээ идэвхижүүлснээр төлбөр төлж болно.
Харин Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй орон нутгийн шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын үнэлгээний төвийн 1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтанд хандах юм байна. Мөн ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70 хувийг эргүүлэн олгоно.  Түүнчлэн ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд хураамжийг эргүүлэн олгохгүй. Хэрвээ шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийж болох нь. Гэхдээ банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч өөрөө хариуцах аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?