📅

Бразил Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

🕔 2024/01/15 10:52

Бразил Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

 

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал энэ сарын 11-нд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристиан Варгаст Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

 

Элчин сайд С.Золжаргал Монгол, Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөдөө аж ахуй, уул уурхай, иргэний нисэхийн салбарт өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ боловсрол, соёл, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

 

Элчин сайд Кристиан Варгас Элчин сайд С.Золжаргалд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, амжилт хүсээд хоёр улсын харилцааг бэхжүүлэх ажил үйлст нь бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг илэрхийлэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?