📅

Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав

🕔 2023/08/30 16:44

Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав

 

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин наймдугаар сарын 29-нд Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньафиел Сотог хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Карлос Пеньафиел Сото Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Г.Амартүвшинд гардуулж, Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

 

Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Мексикийн найрсаг харилцааг хөгжүүлэх, чингэхдээ худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахын чухлыг тэмдэглээд, Элчин сайд Карлос Пеньафиел Сото-д үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Элчин сайд Карлос Пеньафиел Сото Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тэмдэглэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?