📅

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд иржээ

🕔 2023/01/09 12:34

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд иржээ

 

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жон Гү томилогдон иржээ.  Түүний Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад Харилцааны яам энэ сарын 6-нд хүлээн авсан байна.  Энэ үеэр талууд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн анхны хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд бодит үр дүн гаргахын төлөө зорьж ажиллахаар ярилцсан байна.
 
сонин mn
Элчин сайд Ким Жон Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа хэлжээ. Шинээр томилогдсон Элчин сайд Ким Жун Гүн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн аж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?