📅

Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

🕔 2023/06/08 18:58

 

"Шинэ эриний Хятад, Монголын харилцаа: Улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлэх” Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурал 05-р сарын 05-ны өдөр Хөххотод нээлтээ хийлээ.

Өвөр Монголын Их Cургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хамтран зохион байгуулж буй энэхүү хурал 8 дахь удаагаа зохиогдож байгаа юм. Хятадын талаас ӨМИС-ийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, профессор Баярмэнд, Бээжин Их Сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, профессор Ван Хао, Даляны Үндэстний Их Сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, профессор Харлу, Гирин Их Сургуулийн профессор Ба Дяньжүнь нарын эрдэмтэн болон МУИС-ийн ОУХНУС-ийн нарийн бичгийн дарга А.Батцэцэгээр ахлуулсан Монголын талын 10 гаруй эрдэмтэн оролцож байна. Уг арга хэмжээ нийт дөрвөн өдрийн хугацаатай үргэлжлэх болно.

Хурлын хугацаанд эрдэмтэд “Бүс ба зам” санаачилга, хил дамнасан эдийн засаг, аялал жуулчлал, экологи орчин зэрэг цар хүрээн дэх Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар судалгааны өгүүлэл хэлэлцэж, санал бодлоо солилцох юм.

 

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?